НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Нэгж хичээлийн сэдэв: Компьютерийн сүлжээ, интернэт
Хамрах хүрээ: 11-р анги
Зорилго:
Компьютерийн сүлжээний тухай өмнөх ангиудад судалсан ойлголтуудыг бататган гүнзгийрүүлж, сүлжээний холбох төхөөрөмжүүд болон сүлжээний программ хангамжийн тухай судална .
Зорилт:
- Компьютерийн сүлжээний өмнөх ойлголтуудыг гүнзгийрүүлэн сүлжээний ангилал, техник хангамжид багтах техник, сүлжээний тоног төхөөрөмжүүдийг ялган таньдаг үүргийг ойлгодог, төхөөрөмжүүдийн ажиллагааны онцлогийг ойлгон, ажиллах зарчмыг судлах- Компьютерийн сүлжээний программ хангамжийн үүргийг ойлгон, сүлжээгээр харилцах үедээ холболтын үндсэн зарчмуудыг мэддэг, ойлгодог тайлбарлах чадвартай болно.
Агуулга : Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн үлгэрчилсэн төлөвлөлт
№ |
Ээлжит хичээлийн сэдэв
|
Суралцахуйн зорилт
/сурах арга барил/
| Хичээлийн агуулга | Цаг |
1
|
Компьютерийн сүлжээ, сүлжээний төхөөрөмжүүд
|
- Компьютерийн сүлжээний зохион байгуулалт, төхөөрөмжүүдийг таних, үүргийг мэдэх
- Сүлжээний төрөл, хэлбэрийг мэдэх
- Сүлжээний геометр зохион байгуулалтын талаар мэдэх
|
- Компьютерийн сүлжээ, сүлжээний зохион байгуулалт (топологи), сүлжээний төрөл (тэгш эрхт, клиент-сервер)-ийн талаар мэдэх.
- Сүлжээний төхөөрөмжүүд
(интернэт карт, свич хаб, кабель, шилэн толгой, модем..)- ийг танин мэдэх, үүрэг зориулалт, тэдгээрийн ажиллагааны зарчим.
|
2
|
2
|
Компьютерийн сүлжээний программ хангамж, сүлжээнд мэдээлэл түгээх боломжууд
|
- Компьютерийн сүлжээгээр өгөгдөл хэрхэн дамждаг талаар ойлгож мэдэх.
- Сүлжээгээр мэдээлэл солилцох
- Нэг сүлжээнд буй нэг компьютерээс нөгөөд хандах, мэдээлэл, төхөөрөмжийг хамтран эзэмших
- Сүлжээний аюулгүй байдлыг хангах энгийн дүрмийг мэдэх, хэрэгжүүлэх
|
- Сүлжээгээр өгөгдөл дамжуулах, сүлжээний орчинд мэдээлэл солилцох.
- Утасгүй сүлжээнд холбогдоход шаардлагатай төхөөрөмжүүд
- Сүлжээнд аюулгүй ажиллах.
|
1
|
3
|
Utp кабель, түүнийг ашиглан холболт хийх
|
Этернет кабелийн утас ашиглан
➢ 2 компьютер хооронд нь холбох
➢ Свич компьютер 2 – ыг хооронд нь холбох
|
- Сүлжээг холбоход ашиглаж буй техник хангамж , тэдгээрийн үүргийг мэдэж авах,
компьютеруудыг холбогч /кабель / ашиглан дотоод сүлжээнд холбох.
|
1
|
4
|
Бататгал хичээл
|
- Сурагчдаар хөгжилтэй лан гэх тоглоомыг тоглуулах
- Баг бүр дотоод сүлжээ байгуулах.
|
- Компьютерийн сүлжээний техник хангамж, лан холбох , төрөл , сүлжээний холбох
төхөөрөмжүүдийн талаарх өмнө нь олж авсан мэдлэгээ сэргээн бататгах.
|
1
|
5
|
Нийт цаг
|
5
|
Бүлэг сэдвийн хүрээнд сурагчийн эзэмших мэдлэг, чадвар, хэрэглээ:
Мэдлэг
|
Чадвар
|
Хэрэглээ
|
- Сүлжээний ангилалыг ялгах, ойлгох - Сүлжээний топологийн тухай ойлгох, ялган тайлбарлах - Сүлжээний техник хангамжид хамаарах төхөөрөмжүүдийн үүргийг мэддэг , ялган таньдаг үйл ажиллагааны ойлгох - Сүлжээний программ хангамжийн орчныг ойлгон , нэрлэж чаддаг, нэршлийн учрыг тайлбарладаг болох. - Дотоод сүлжээнээс хавтсанд хандах талаар ойлголттой болох. | - Сүлжээний ангилалыг ялган ойлгодог - Стандарт топологийн одон холболт, цагирган, шугаман холболтыг ялган таних. - Сүлжээнд холбогдсон эсэхийг хянаж чаддаг - Сүлжээгээр харилцах ёс зүйг ойлгодог - Сүлжээний хэрэгслүүдийг ялган таньдаг, үүргийг тайлбарлаж чаддаг - Сүлжээний программ хангамжийн үүргийг тайлбарлаж чаддаг - Нэг сүлжээнд буй нэг компьютерээс нөгөөд хандах, мэдээлэл, төхөөрөмжийг хамтран эзэмших | - Компьютерийн сүлжээний орчныг ойлгох нөхөддөө тайлбарлаж өгөх - Сүлжээнд холбогдсон эсэхийг хянаж чаддаг - Сүлжээгээр харилцах ёс зүйг ойлгон, хэрэгжүүлдэг - Хэвлэгч болон бусад төхөөрөмжийг хамтран эзэмших |
Агуулгын залгамж холбоо
9 дүгаар анги
|
10 дугаар анги
|
11дүгээр анги
|
- Компьютерийн сүлжээ - Сүлжээний төхөөрөмжүүд - Дотоод сүлжээнээс хавтсанд хандах | - Сүлжээний техник хангамж ба программ хангамжийн орчин | - Компьютерийн сүлжээний техник хангамж - Компьютерийн сүлжээний техник хангамж |
Сургалтын орчин
Материаллаг
|
Үйлийн
|
Сэтгэл зүйн
|
- Нэгж хичээлийн төлөвлөгө - Ээлжит хичээлийн төлөвлөгөө - Үзүүлэн - Тараах материал - Техник хэрэгсэл - Сурагчийн бүтээлийн сан | - Багаар болон хосоор ажиллах - Багш сурагчдын хамтын ажиллагаа - Дасгал даалгаварын сан - Багшийн чиглүүлэх ажиллагаа | - Багш сурагчдын харилцааны сайн орчин - Сурах сургах эрмэлзлэл - Техникийн бүрэн бүтэн байдал - Лабораторийн болон ангийн эрүүл ахуйн байдал. |
Хичээлийн арга зүй:
- Дагуулан үйлдэх, мэдлэг бүтээх- Харилцан ярилцах , бататгах
- Бүтээлч үйлийн арга, тайлбарлан таниулах, харилцан ярилцах арга эдгээр сургалтын аргуудыг ашиглан ээлжит хичээлийг заана.
Сургалтын хэрэглэгдэхүүн:
- Ээлжит хичээлийн хөтөлбөр- Нэгж хичээлийн хөтөлбөр
- 11-р ангийн сурах бичиг, багшийн ном
- Проектор, компьютер
- Үзүүлэн, тараах материал, үнэлгээний материалууд
- Компьютерийн сүлжээний техник хангамжийн хэрэгслүүд: Кабелийн утас, коннектор, сүлжээний бахь, сүлжээний тестер .
Нэгж хичээлийн үнэлгээ:
- Сурагч бүрийг ээлжит хичээл бүр дээр оролцсон байдал болон, багаар ажиллах чадвар зэргийг үнэлэх
- Бүлэг сэдвийн төгсгөлд блүмийн таксономын даалгавараар шалгалт авах.
- Блүмийн таксономын даалгаварын “ үнэлгээний түвшний” даалгавар судалгааг шалгалтын өмнө авсан байх
- Блүмийн таксономын даалгаварын “ үнэлгээний түвшний” даалгавар судалгааг шалгалтын өмнө авсан байх
Нэгж хичээл боловсруулсан оюутан : Б.Халиун
No comments:
Post a Comment