ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ №1
Сэдэв: Компьютерийн сүлжээ, сүлжээний төхөөрөмжүүд
Хамрах хүрээ: ЕБС-ийн 11 анги
Хугацаа: 80 минут
Зорилго:Компьютерийн сүлжээ болон компьютерийн сүлжээнд холбох төхөөрөмжүүдийн талаар мэдлэг олж авах.
Зорилт:
- Компьютерийн сүлжээний хамрах хүрээг мэдэх- Сүлжээний шинж чанарыг судлах
- Сүлжээ хоорондын ялгааг судлах
- Сүлжээний холбох төхөөрөмжүүдийг судлах
Түлхүүр үг: Сүлжээ, сүлжээний технологи, МХХТ, LAN, PAN, CAN, MAN, WAN, сүлжээний топологи
Заах арга зүй: Бүтээлч үйлийн арга, тайлбарлан таниулах, харилцан ярилцах арга.
Хичээлийн агуулга:
Мэдлэг
|
Чадвар
|
Хэрэглээ
|
|
Сүлжээний талаар тодорхой мэдлэг эзэмшинэ. Стандарт топологийн одон холболт, цагирган, шугаман холболтыг ялган таних.
| Үзсэн хичээлдээ дүгнэлт хийх, ярилцах . |
Хичээл хоорондын залгамж холбоо:
Өмнө судалсан байдал
|
Одоо судлах
|
Цаашид судлах
|
Сүлжээний талаарх анхны мэдэгдэхүүн |
Компьютерийн сүлжээ,
сүлжээний төхөөрөмжүүд | Компьютерийн сүлжээний техник болон программ хангамжийг судлана. |
Сургалтын орчин:
Материаллаг
|
Үйл ажиллагааны
|
Сэтгэл зүйн
|
Ээлжит хичээлийн хөтөлбөр.
ТӨМ1.1-1.5
слайд1.1-1.13
Видео
|
Багш чиглүүлнэ.
Багш сурагчдын хамтын ажиллагаа
Сурагчид багаар ажиллана.
|
Багш сурагчийн харилцааны таатай орчин бүрдүүлэх.
Сурах, сургах эрмэлзэл
Багшийн үлгэр дуурайлал
|
Хичээлийн хэлбэр
Зорилго хэрэгжүүлэх хэлбэр
|
Зохион байгуулалтын хэлбэр
|
Үзүүлэн таниулах
Шинэ мэдлэгээ бататгах
|
Эзэмшихүйн үе шатны төлөвлөлт:
Баримжаа ялган таних үед хэрэглэх (Төсөөлөл)
|
Баримжааг эзэмших үед хэрэглэх арга (Мэдлэг)
|
Баримжааг үнэлж хөгжүүлэх үед хэрэглэх арга
|
| Багаар ажиллах Мэдлэг бүтээх | Үнэлгээний хуудас ТӨМ 1.1-1.5 |
Хичээлийн явц:
Хичээлийн элемент
(80 минут) | Багшийн үйл ажиллагаа |
Суралцах үйл ажиллагаа
|
+ Үнэлгээ
! Анхаарах зүйл
|
Анги зохион байгуулалт
/4минут/ | - Сурагчидтай мэндэлнэ. - Ангийн ирцийг бүртгэнэ. - Сурагчдыг 1-3 хүртэл тоолохыг хүсэх ба ижил тоо тоолсон сурагчид 1 баг болж сууна уу. - Багийн гишүүдийг дотор нь үүрэгжүүлэх. 1-р гишүүн илтгэгч, 2-р гишүүн бичээч,3-р гишүүн цаг хянагч бусад гишүүд идэвхтэй оролцох. | Багштай мэндлэх , ирцээ өгөх Сурагчид тоогоо тоолж ижил тоо тоолсноороо нэг багт хуваагдан суух Багшийн зааварчилгааны дагуу багийн гишүүн тус бүр үүргээ хуваарилж авах. |
! Цаг алдахгүй байх.
|
Сэдэл төрүүлэх, сэргээн санах
6 минут
| - “Фиксики - интернет” гэх богино хэмжээний киног үзүүлэх /2 минут 40 секунт/ - Фиксикиийн гэр бүлд ямар асуудал тулгар ч тэд хэрхэн асуудлыг шийдвэрлэв ? - Тэгвэл бид хэрхэн яаж , ямар төхөөрөмж ашиглан интернетэд холбогддог вэ ? - Тэгвэл сүлжээ гэж юу вэ? - Тэгвэл өнөөдөр бид компьютерийн сүлжээний тухай үзнэ. Өмнөх ангид аа үзэж байсан бөгөөд одоо бид илүү дэлгэрэнгүй үзэх болно. | Киног үзэх Мэдэхгүй төхөөрөмж байсан Хүүхдүүд интернет ашиглан хэрэгтэй мэдээллээ олж асуудлыг шийдвэрлэсэн. сүлжээ, гар утас, компьютер гэх мэт Интернет ордог төхөөрөмж сүлжээгүй бол ямар нэгэн байдлаар интернет орох боломжгүй. |
Асуултад хариулсан сурагчдад урмын үг хэлэх.
|
Шинэ мэдлэг олгох.
минут
/22 минут/
| - Хичээлийн сэдвийг самбарт бичих - Компьютерийн сүлжээний талаар тодорхой ойлголт өгнө. \ слайд1.1-1.2\ - Сүлжээний технологи болон мэдээлэл харилцаа холбооны технологи талаар тодорхойлолт хэлж өгнө.\ слайд1.2-1.5\ - Сугалаа сугалуулах Баг болгонд ТӨМ1-3 өгөх - Баг тус бүрт ватом цаас өгөх - Сугалсан даалгаврыг гүйцэтгэх - Хугацаа 5 минут - Илтгэгч гишүүн ангийн сурагчдад тайлбарлах - Багш сүлжээний топологийн тухай /слайд1.9-1.13/ сурагчдад тайлбарлах | Багшийн тайлбарлаж байгаа зүйлд анхаарлаа хандуулна. Дэвтэртээ тэмдэглэл хөтлөнө. Сугалсан даалгаврын дагуу багийн гишүүд хамтран даалгавраа гүйцэтгэх. Ангийн сурагчдад тайлбарлах Топологийн тухай слайдыг бичиж авах Ойлгогдохгүй зүйл байвал тухай бүрд нь асууж, тодруулах. |
Хариултыг багш өөрийн сэдэвт дөхүүлэх асуултуудыг шаардлага гарвал нэмж тавина.
|
Бататгах
/26 минут /
|
- Багт сүлжээний төхөөрөмжийн тухай ТӨМ4 , ТӨМ5 өгөх
- Багийн гишүүд нийлж ТӨМ-ийг ашиглан хамгийн найдвартай ангийн дотоод сүлжээг хамтран бүтээх //
|
- Багийн гишүүн бүр тус тусын үүргийг гүйцэтгэх
- Хамгийн найдвартай дотоод сүлжээг багшийн өгсөн ТӨМ-ийг ашиглан багаараа нийлж бүтээх
|
!Сурагчид багаар ажиллах явцад бусад багийн
|
Дүгнэх
/20 минут /
|
-Багууд бүтээсэн дотоод сүлжээ бүхий ватом цаасаа самбарт өлгөх
- Илтгэгч гишүүн багийн хийсэн ажлыг тайлбарлах
- Багш болон сурагчид багийн хийсэн дотоод сүлжээтэй танилцаж, асуулт асуух
- Багш нэмэлт тайлбар өгөх
- Багш бүх багийн дотоод сүлжээтэй танилцаж дүн тавих
- Свич хаб -ын давуу тал ялгарах ялгаа юу байв
|
- Багийн гишүүд бүтээсэн дотоод сүлжээ бүхий ватом цаасаа самбарт өлгөнө
- Илтгэгч гишүүн тайлбарлах
-Сурагчдын асуусан асуултад багийн ямар ч гишүүн хариулж болно.
- Асуултад хариулах
- Багшийн нэмэлт тайлба болон буруу хийсэн зүйл байвал засч дэвтэртэй тэмдэглэн авах
|
Ажлыг үл ойшоох ойлгохгүй үлдэх тохиодол гаргахгүйн тулд багш нэмэлт тайлбар хэлнэ.
|
Гэрийн даалгавар
/2минут
|
Дараагийн хичээл дээр лангийн утас холбох тул сурагч бүр 1-2 метр лангийн утас, RJ45 коннектор 2-3 ширхгийг авчрах.
Хичээлд идэвхтэй оролцсон сурагчид даа баярлалаа.
|
Ээлжит хичээл боловсруулсан оюутан : Б.Халиун
No comments:
Post a Comment