ТӨМ 1

ТӨМ 1.1   Дотоод сүлжээ LAN(Local Area Network)
- Албан тасалгаа , анги танхим,  сургууль, нэг барилгад байрлаж байгаа компьютер бусад төхөөрөмжийг холбосон  газарзүйн бага хэмжээг хамардаг  компьютерийн сүлжээ юм. Ихэнх дотоод сүлжээнүүд етэрнэт технологид суурилсан байдаг.
- Холболтын сувгийн мэдээлэл дамжуулах хурд нь 10 Mbps- ээс 1000  Mbps байдаг.

ТӨМ1.2    Хотын сүлжээ-MAN (Metropolitan Area Network)
Газар зүйн хамрах хүрээгээрээ  LAN сүлжээнээс харьцангуй том боловч  WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN үүсгэнэ. Хотын сүлжээнд олон өөр төрлийн төхөөрөмжүүд хэрэглэх боловч ихэвчлэн өндөр хурдны шилэн кабелийн технологи ашигладаг.






ТӨМ1.3 Өргөн бүсийн - WAN (Wide Area Network)
Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот,  улс, эсвэл  тив дамнан орших компьютерийн маш өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон утасны шугам, кабель, агаараар цацах долгион гээд маш олон төрлийн дамжуултын орчин нийлж багтаж болно. WAN нь ихэнх тохиолдолд түгээмэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага (жишээ нь телефон компани), компаниудын сувгийг хэрэглэдэг.
ТӨМ1.4:    Компьютерууд
 
Сүлжээний холбох  төхөөрөмж
Сүлжээний   свич                                                                               Сүлжээний хаб            
         


ТӨМ 1.5:  Сүлжээний холбох төхөөрөмжүүд
3 ба түүнээс тээш тооны компьютерийг сүлжээнд холбох бол өгөгдлийг саадгүй дамжуулах бусад төхөөөрөмж шаардлагатай болно.
                                    Хаб
Хаб нь 4,8,16,32 тооны компьютерууд холбох үүрэгтэй. Компьютерээс ирсэн дохиог өсгөн хэрэглэгч бүр рүү  илгээнэ. Сүлжээний картууд үйлдвэрээс үл давтагдах MAC (Media Access Control) хаягтай бүтээгддэг.Ирсэн өгөгдлийг хүлээн авсан компьютер өөрийн   MAC хаягтай тохирох эсэхийг шалгаад тохирохгүй бол устгаж, өөрт нь хаяглагдсан байвал хүлээн авна. Сүлжээнд холбогдсон 2 компьютер яг нэгэн эгшинд өгөгдөл илгээсэн тохиолдолд мөргөлдөөн үүсэх бөгөөд илгээсэн илгээсэн мэдээлэл устана. Компьютерүүд дохиог дахиад илгээж эхлэнэ.
                                    Свич

Мөргөлдөөн үүсэх асуудлыг шийдсэн холболтын төхөөрөмж нь Свич (Swich) юм. Хабын гүйцэтгэх үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ 2 өөр компьютерийн нэгэн зэрэг илгээсэн дохиог дотроо логик зам үүсгэн саадгүй нэвтрүүлнэ. Свич өөртөө холбогдсон  компьютерүүдийн  MAC хаягтай хүснэгт үүсгэдэг.Мөн  өгөгдлийг хадгалаад зөөх гэсэн зарчмаар ажилладаг.

HUB
SWITCH
OSI Давхарга
1-р давхарга
2-р давхарга
Өгөгдлийн нэгж
Бит (Bit)
Фрэм (Frame)
Duplex
Half-duplex
Full-duplex
Мэдээлэл дамжуулах арга
Бусад бүх порт-руугаа цацна
Яг очих ёстой порт-руу цацна
Нэвтрүүлэх чадамж
Ашиггүй, удаан
Ашигтай, хурдан
Ухаантай эсэх
Ухаангүй
Ухаантай, мак хүснэгтийг өөр дээрээ хадгалж байдаг
     

No comments:

Post a Comment